Дархан-Уул аймгийн бизнесийн салбарынхны улс, аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд оруулсан хувь хэмжээ, тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлдэг 18 дахь жилдээ зохион явагдаж буй ТОП-5, Шилдэг аж ахуйн нэгж Энтрепренёрүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018.12.15-нд боллоо.

Гран Прийн шагналыг “ДСЦТСүлжээ” ХК авсан бол Топ-5 аж ахуй нэгжид “Дархан-Ус суваг”ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дарханы Дулааны цахилгаан станц”ТӨХК, “Шарын гол”ХК, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК шалгарчээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын энтрепренёр “Шүтэн уул”ХХК, Эрүүл мэндийн салбарын энтрепренёр “Үйзэн гүн”ХХК, Харилцаа холбооны салбарын энтрепренёр “Дархан-Уул аймгийн холбооны газар”, Хүнсний салбарын энтрепренёр “Дархан хүнс”, Үйлчилгээний салбарын энтрепренёр “Компорт цогцолбор”ХХК, Эрчим хүчний салбарын энтрепренёр “ДДС”ТӨХК, жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренёр “Дархан савхи”ХХК, Жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренёр “Эко ноос” ХХК, Инноваци нэвтрүүлэгч энтрепренёр “Шунхлай” ХХК, Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч энтрепренёр” Номадс хоспиталити” ХХК, Худалдааны салбарын энтрепренёр “Дархан номин тав трейд ХХК , Хөрөнгө оруулагч энтрепренёр “Тэгшхэн” ХХК, Экспортлогч энтрепренёр “Дархан меат фүүдс”ХХК, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч энтрепренёр “Солар повер интернейшил”ХХК авсан байна.