Дарханы 10МВт-ын Нарны цахилгаан станц

Монгол орны хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд тохирсон Дархан-Уул аймгийн сүүлийн 40 жилийн салхины хурд, цасны зузаан, хөрсний шинжилгээг үндэслэн ХБНГУ-ын “Schletter” үйлдвэрийн газрын тэгш бус гадаргууд тохирсон нарны зайн суурийн хийцийг сонгосон.

Нарны цахилгаан станцын үзүүлэлт Тоо Хэмжих нэгж
Суурилагдсан хүчин чадал (МВт) 10 МВт
Жилд ТЭХС-д нийлүүлэх эрчим хүч 18500000 кВт*цаг
Жилд бууруулах хүлэмжийн хий (CO2) 20165 тонн
Жилд хэмнэх цэвэр ус 145000 М3
Жилд хэмнэх нүүрс 11200 тонн

2016 оны 12-р сарын 14-ны өдрийн 12 цаг 40 минутанд ЭХЗХ–ны дарга  А.Тлейхан, зохицуулагч  Э.Түвшинчулуун нар  анхны инвертерийг  Төвийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагаанд синхрон залгаж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэсэн.