Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болно. Зөвлөгөөнөөр салбарын хэтийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн төвшин, алдаа оноог хэлэлцэж, үр дүнгээ нэгтгэн цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлох бөгөөд Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавина. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний салбарын зохицуулалтын үр дүн, хүндрэл, цаашдын зорилт”, Үндэсний аудитын газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Эрчим хүчний салбарт хийсэн гүйцэтгэлийн аудит, цаашид анхаарвал зохих асуудлууд“, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Эрчим хүчний салбарт хийсэн шалгалтын дүн, цаашид анхаарвал зохих асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавина.

http://energy.gov.mn/c/872