Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний сайдын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр тушаалаар “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам” батлагдсан.

Энэхүү журмаар иргэн, хуулийн этгээд (хэрэглэгч)-ийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх харилцаа зохицуулагдсан.

Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 390 дүгээр тогтоолоор хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тариф батлагдаж иргэн хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс илүү гарсан эрчим хүчийг түгээх сүлжээнд борлуулах боломж бүрэн бүрдсэн.