Дархан-Уул аймгийн онцгой байдлын газарт хандив өглөө

‘Солар повер интернейшнл’ ХХК-ийн хамт олон дэлхий даяар тархаж буй ‘COVID-19 буюу шинэ короно вирусын эсрэг тэмцэх’ аянд нэгдэж Дархан-Уул аймгийн онцгой байдлын газарт нийт ажилтнууд нэг өдрийн цалин буюу 1.161.387 /нэг сая нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун наян долоон/ төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 2019 ОНЫГ “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАВ

Эрчим хүчний сайдын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний яамны газрын дарга, зөвлөлийн гишүүд болон асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Энэ удаагийн хуралдаанаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй батласан юм. Эрчим […]