
02 Dec НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРИЙН ТООЦООЛЛЫГ ХЭРХЭН ӨӨРӨӨ ТООЦОЖ ҮЗЭХ ВЭ?
Улаанбаатар хотын иргэн та өөрийн барилгын дээвэрт суурилуулах боломжтой нарны цахилгаан үүсгүүрийн тооцооллыг бичлэгт үзүүлсэн зааврын дагуу хийж үзээрэй.
SolarCity симуляторын тусламжтайгаар Улаанбаатар хотын иргэн Та өөрийн байшин, барилгын дээвэр дээр суурилуулах нарны цахилгаан үүсгүүрийн төлөвлөлт, төсвийн тооцоог цахимаар хийх боломжтой.
SolarCity нь айл өрх, аж ахуй нэгж болон үйлдвэрүүд дээвэр дээрээ нарны эрчим хүчний систем угсрах төлөвлөлт хийхэд туслах вэб сайт бүхий симулятор апликэйшн юм. Бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулан нарны системийг дээвэр дээрээ суурилуулсанаар ямар хэмжээний санхүүгийн хэмнэлт өгөөж гарахыг энэхүү симулятор нь тооцоолж харуулдаг.
Энэхүү симулятор нь барилгыг өндөр нягтаршил бүхий 3 хэмжээст дүрсээр харуулах ба нарны радиацын мэдээллийг нэгтгэн боловсруулж харуулдаг. Энэхүү аппликэйшн нь Олон Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA)-аас Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн атлас боловсруулах ажлын нэг хэсэг болсон цуврал вэб программуудын нэг юм.