“Солар повер интернейшнл” ХХК нь 2012 оны 12-р сарын 06-ний өдөр үүсгэн байгуулагдсан.
Солар повер интернейшнл” ХХК нь 2016 оны 08-р сарын 24-ны өдрөөс Япон улсын Sharp corporation, Shigemtsu choji Go.Ltd хамтран Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн нутагт “Дарханы 10МВт-ын нарны цахилгаан станц”-ын төслийн барилга угсралтын ажлыг 2016 оны 07-р сарын 20-ны өдрөөс эхлэж 2016 оны 12-р сарын 28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус компани нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ЭХЗХ-ны 01/2017 тоот тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагааг нь 2017 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн явуулж, Төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлэн анхны хувийн хэвшлийн мега чадлын нарны цахилгаан станц болж ажиллаж байна.
Уг станцын техник-эдийн засгийн үндэслэлийг 2013-2015 онд боловсруулж Эрчим хүчний Яамны Шинжлэх Ухааны Технологийн Зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар дэмжүүлж, 2015 оны 07-р сарын 07-ны өдөр ЭХЗХ-ны 197 тоот тогтоолоор барьж байгуулах тусгай зөвшөөрөл авсан.
Нарны цахилгаан эрчим хүчний найдвартай үйлдвэрлэгч компани болно.
“Солар повер интернейшнл” ХХК нь нарны эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн техник технологийг эх орондоо нутагшуулж, хүний хөгжлийг дээдлэсэн, байгаль орчныг хамгаалсан, нийгмийн хариуцлагатай эрчим хүчний салбарт ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ болно.