22 11-р сар Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Лео Зэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 2025.11.21-ны өдөр Дарханы Нарны Цахилгаан станцад айлчиллаа.
Posted at 05:46h
in Uncategorized
Австрали Улс нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих, залуу мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг.
Энэ хүрээнд Австрали улсын Элчин сайд Лео Зенг Дархан хотод айлчлал хийх үеэрээ 10МВт -ын хүчин чадалтай Дарханы Нарны Цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын үеэр станцын үйлдвэрлэлтийн үзүүлэлт, технологийн шийдэл, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад гүйцэтгэж буй үүргийн талаар танилцуулж, Сэргээгдэх эрчим хүчний салбарын цаашдын хөгжлийн чиглэл, хамтын ажиллагааны боломжийн талаар талууд санал солилцов.
Нарны эрчим хүч нь Монгол Улсын цахилгаан хангамжийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.
